БНСУ-н Санхүү төлөвлөлтийн яам Ковид19-тэй тэмцэх бодлогын материалыг бэлтгэн гаргалаа
김수양
2020.05.05
283
Ковид19-ийн тархалт хурдацтай дэгдэж байгаа энэ үед дэлхийн олон орнууд БНСУ-н Коронагийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон бодлогын талаар ихээр сонирхож байгаа юм.
Иймд БНСУ-н Засгийн газраас Коронагийн эсрэг явуулж буй бусад орнуудын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор 「COVID-19, Testing time for Resilience」-ийг унших материал хэлбэрээр боловсруулан гаргаад байна.
Уг материалыг БНСУ-н Санхүү төлөвлөлтийн яам, Батлан хамгаалахын яам, Захиргаа аюулгүй байдлын яам, Газар нутаг, зам тээврийн яам, Жижиг дунд үйлдвэрийн яам болон Сөүлийн Боловсролын газраас хамтран гаргасан бөгөөд Эдийн засгийн гадаад бодлого, Алсын зайн сургалт, Сонгууль, Амны хаалтны хэрэглээ ба хангалт, Батлан хамгаалахын асуудал зэрэгт тус болохуйц бодлого үйл ажиллагаануудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа юм.
COVID-19, Testing time for Resilience-н тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл хавсралт материалыг татаж аваад үзээрэй.
COVID-19, Testing time for Resilience.pdf Preview