Коронаг хамтдаа даван туулъя
10.06.2020
224
Манай байгууллагаас Улсын онцгой комисс болон КОЙКА сайн дурынхан томилогдон ажилллаж байсан байгууллагуудад
68 мянган ам.долларын үнэ бүхий Коронатай тэмцэхэд зориулсан эд материалыг хандивлалаа.
6 сарын 2-ны өдөр БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ли Ё Хун
нэг удаагийн амны хаалт, зайнаас халуун хэмжигч, хамгаалах хувцас зэрэг 11 төрлийн эд материалыг
Монгол улсын шадар сайд Ө. Энхтүвшинтэй уулзах үеэрээ түүнд гардуулсан ба
үүний 35 мянган ам.долларын үнэ бүхий эд материал нь ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-т тус тус хүргэгдэх юм.
Мөн 6 сарын 3-наас эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон 7-н орон нутагт үлдсэн хандивын барааг
хүргэж эхэлсэн бөгөөд КОЙКА-гийн сайн дурынхан томилогдон ажиллаж байсан эмнэлэгүүдийг оруулаад нийт 9-н байгууллагад
хүргэгдэх төлөвтэй байна.